“Орос, Беларусийн холбооны улсад нэгдэх“ хүсэлтэй орнуудад цөмийн зэвсэг санал болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орос, Беларусийн холбооны улсад нэгдэх“ хүсэлтэй орнуудад цөмийн зэвсэг санал болголоо

Belarusian President Alexander Lukashenko talks during the 2nd Eurasian Economic Forum on May 24 in Moscow, Russia.

/2023.05.29/: Москвагаас Минск рүү зарим тактикийн цөмийн зэвсгийг шилжүүлж эхэлснээс хойш хэд хоногийн дараа Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко "Орос, Беларусийн нэгдсэн улс"-д элсэх хүсэлтэй улс орнуудад цөмийн зэвсэг олгоно гэж мэдэгдэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Лукашенко ням гарагт төрийн мэдлийн “Россия 1” сувагт өгсөн ярилцлагадаа ийнхүү дурджээ.

Ярилцлагын үеэр Лукашенко “Беларусь, Оросын Холбооны Улсад нэгдсэн улс бүр цөмийн зэвсэгтэй болох болно" гэжээ.

1999 онд гарын үсэг зурсан Беларусь, ОХУ-ын Холбооны Улс байгуулах тухай гэрээ нь хоёр улсын хооронд эдийн засаг, мэдээлэл, технологи, хөдөө аж ахуй, хилийн аюулгүй байдлыг хамарсан өргөн хүрээний эвслийн эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.

Украины эсрэг дайн зогсонги байдалд орохын хэрээр Москва өөрийн атомын зэвсгээр дэлхийг заналхийлж байгаа энэ үед түүний санаа нэгт холбоотнуудад цөмийн зэвсгийг тараах тухай хэлсэн үг нь түгшүүр төрүүлж байна.

Пүрэв гарагт Москва, Минск хоёрын гарын үсэг зурсан гэрээний дагуу Оросоос Беларусь руу зарим тактикийн цөмийн зэвсгийг шилжүүлж, эхэлсэн гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

“Монгол ур чадвар 2023” тэмцээн эхэллээ
“Монгол ур чадвар 2023” тэмцээн эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.