Эрдоган Туркийн сонгуульд ялалт байгуулж, гурав дахь удаагаа сонгогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдоган Туркийн сонгуульд ялалт байгуулж, гурав дахь удаагаа сонгогдлоо

President Recep Tayyip Erdogan speaks at the presidential palace after winning reelection in a runoff.

/2023.05.29/: Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний удирдагч Кемал Киличдароглуг ням гарагт болсон хоёр дахь шатны санал хураалтаар ялж, засгийн эрхээ гурав дахь арван жилдээ сунгалаа.

Саналын 99,43 хувийг тоолж дууссаны дараа Туркийн Сонгуулийн Дээд Зөвлөлийн (YSK) ням гарагт зарласан албан ёсны урьдчилсан дүнгээр Эрдоган 52,14 хувийн санал авч ялалт байгуулсан байна. Киличдароглу 47.86 хувийн санал авчээ.

Эрдоган Анкара дахь ерөнхийлөгчийн ордны гадаа олон мянган дэмжигчиддээ хандан үг хэлэхдээ, "Сонгуулийн үеийн бүх маргаан, зөрчилдөөнийг хойш тавьж, үндэсний зорилго, мөрөөдлийнхөө төлөө нэгдэх цаг нь болсон" гэж мэдэгдэв.

“Ганц бид ялсангүй, ялагч нь Турк улс юм. Ялагч бол манай нийгмийн бүх хэсэг буюу ардчилал юм" гэжээ.

Түүний хэлснээр хоёрдугаар сарын 6-нд Турк болон Сирид 50,000 гаруй хүний амийг авч одсон гамшигт газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирлыг сэргээх, инфляцийн эсрэг тэмцэх нь засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болох аж.

Эх сурвалж: CNN

NVIDIA компанийн үнэлгээ 1 их наяд доллар болсны цаад шалтгаан
NVIDIA компанийн үнэлгээ 1 их наяд доллар болсны цаад шалтгаан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.