“Чингэлтэй-2023” дүүргийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, дизайн урлалын тэмцээн боллоо
 

“Чингэлтэй-2023” дүүргийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, дизайн урлалын тэмцээн боллоо

/2023.05.25/: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үсчин, Гоо засалчдын холбоотой хамтран 2023 оны тавдугаар сарын 24-ны өдөр ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН ТЭМЦЭЭН-ийг зохион байгууллаа.

Энэ жилийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 8 төрөлд 50 оролцогч өрсөлдсөн нь онцлогтой боллоо.

  • Тэмцээний шилдэг үсчнээр-“Тэргүүн салон”, Д.Отгонжаргал,
  • Шилдэг гоо засалчаар “Эва салон”, М.Ариунтуяа,
  • Шилдэг залуу гоо засалчаар Үйлдвэрлэл, Урлалын политехникийн коллеж, Б.Саяжаргал,
  • Шилдэг залуу үсчнээр Үйлдвэрлэл, Урлалын политехникийн коллежийн оролцогч Л.Болормаа нар шалгарч цом гардан авлаа.

Мөн оролцогчдын ахуй үйлчилгээний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 10 оролцогчид Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн медалийг гардуулав.

Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай
Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай
 
Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.