Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.05.25/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09:00-17.00 цагт МУИС-ийн төв номын санд: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Цөмийн судалгааны төвд: Академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Мөн ойн хүндэтгэлийн хурал МУИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд 14:00 цагт болно.

10.00 цагт Төрийн ордонд: “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын ажиллагаа эхэлнэ.

11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд: Монголын Өмгөөлөгчдийн холбооны 95 жилийн ойн хүрээнд өмгөөлөгч нар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

11.00 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд: Дэлхийн менторууд Монгол зочлох гэж буй талаар мэдээлнэ.

11.00 цагт Улсын ерөнхий прокурорын газрын үүдэнд: Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргалын “битүүмжлэх” шийдвэр нь хэрэгт шалгагдаагүй “Эрдэнийн босго” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчийг хохироож байгаа талаар хувьцаа эзэмшигчдын өмгөөлөгч мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Чингис хаан”-ы музейд: ХАС банк олон нийтэд хувьцаа гаргаж буйг танилцуулах өдөрлөг зохион байгуулна.

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд: Хаврын эртэч ургамалтай танилцах өдөрлөг болно.

Өнөөдөр үүлэрхэг, 11-13 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 11-13 хэмийн дулаан байна
 
Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.