Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.05.24/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09:00 цагт Төрийн ордны Их танхимд: "Монголын мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн” болно.

08.30-15.00 цагт “Корпорэйт конвеншн” төвд: “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ-2023” үндэсний чуулган болно. БШУ-ны сайд Л.Энх-амгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн Г.Дамдинням нар оролцоно.

09.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана.

11.00 цагтЗМ” сонины мэдээллийн төвд: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх тайлбайд 5-р сарын 26, 27-нд зохион байгуулах “BU Airshow” өдөрлөгийн талаар зохион байгуулагчдаас мэдээлнэ.

-Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд эхэлнэ.

14:00-17:00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд: Монголын Маркетингийн холбооноос “Маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөгөөр бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

15.00 цагт ШУА-д: “Эрдэмтдийн үг” цувралаар “Үр тарианы ургац, чанарыг нэмэгдүүлэх физик-технологийн хэрэглээ, ач холбогдол, үр дүн” сэдвээр ХААИС-ийн доктор Р.Бүүвэйбаатар лекц уншина.

Өнөөдөр бага зэргийн бороотой, 14-16 хэмийн дулаан байна
Өнөөдөр бага зэргийн бороотой, 14-16 хэмийн дулаан байна
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.