/2023.05.23/: Өмнөд Хятадын тэнгист сүйрсэн эртний хоёр хөлөг онгоцны археологийн судалгаа эхэлсэн тухай БНХАУ-ын Соёлын өвийг хамгаалах төрийн хэрэг эрхлэх газар бямба гарагт мэдэгдэв.
Мэдээлэлд дурдсанаар, Өмнөд Хятадын тэнгисийн баруун хойд эх газрын налуугаас холгүй сүйрсэн эхний хөлөг онгоцны ойролцоо усан доорх баазыг амжилттай байгуулж, урьдчилсан эрэл хайгуул, дүрс бичлэгийг мөн хийсэн байна.
2022 оны аравдугаар сард бараг 1500 метрийн гүнээс сүйрсэн хоёр усан онгоцыг илрүүлсэн. Тэдний нэгэнд Мин гүрний Жэндэ эзэн хааны үеийн (1506-1521 он) 100 мянга гаруй шаазан эдлэл байгаа юм.
Хоёрдугаар хөлөг онгоцонд ихэвчлэн боловсруулаагүй их хэмжээний мод ачигдсан байсан бөгөөд урьдчилсан судалгаагаар Мин гүрний Хунжи хааны (1488-1505) үед хамаарах тус хөлөг онгоц хилийн чанадаас Хятад руу бараа тээвэрлэж байсан нь тогтоогджээ.
Эртний хоёр хөлөг онгоцны археологийн судалгааг гурван үе шаттайгаар ойролцоогоор нэг жилийн хугацаанд хийх юм байна.
Эх сурвалж: MNCCTV