/2023.05.23/: БНСУ-ын ССАЖЯ-ны ерөнхий менежер Ким Сын Жон тэргүүтэй төлөөлөгчид нь Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлах төслийн суурь судалгааг хийх зорилгоор Монголд хүрэлцэн иржээ.
Төслийн үр дүнд нийслэл Улаанбаатар хотын номын сангийн үйлчилгээ, боловсон хүчний чадавх, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уншигч хүлээн авах хүчин чадал нэмэгдэж, тусгай хэрэгцээт иргэдэд хүртээмжтэй, олон улсын жишиг номын сан болно.
Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварласнаар иргэд сурч боловсрох, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин бүрдэхээс гадна жуулчдыг ч татах ач холбогдолтой.
Нийслэлчүүд, тэр дундаа хүүхэд, залуусыг хөгжих, сурч боловсрох таатай орчныг бүрдүүлж өгөхөөр болсон төслийн хамт олныг Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар хүлээн авч талархал илэрхийлжээ.