/2023.05.23/: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдогийг нийслэлийн бараг хүн бүр мэднэ.
Саяхан Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас иргэд эд хөрөнгө болоод эрүүл мэндээрээ маш их хохирсон. Тухайн үед ослын үеийн гурвалжин гэх мэт газар хөдлөлтөөс амьд үлдэж болох олон таамгууд гарч байсан.
Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас газар хөдлөлтийн үед болон дараа хэрхэн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх багцыг хэрхэн бэлдэх болон газар хөдлөх үеийн шинж тэмдэг гэх мэт амин чухал зөвлөгөөнүүдийг багтаасан нэгэн сайтыг ажиллуулж эхэлжээ.
Та бүхэн аюулгүй байдлаа хангахад туслах хэрэгтэй мэдээллүүдийг https://belenbai.mn/ сайтаас хүлээн авах боломж ийнхүү бүрджээ.
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах #Бэлэн_бай аянд нэгдэхийг нийт иргэддээ уриалж байна.