/2023.05.22/: Энэ зуны ээлжит жагсаалыг жагсагч О.Отгонтөгс Сүхбаатарын талбайд уриа лоозон барьж гарч ирснээр эхлүүлж байна.
Энэ удаагийн жагсаалаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулснаар намын нэрээр ЖДҮ-чин, нүүрсний хулгайч нар, БЗС-аас зээл аваад төлөөгүй нөхдүүдийг УИХ-д орж ирэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Жагсагчид илүү олон хүнийг эвлэлдэн нэгдхийг уриалж зам хааж, өөрсдийн шаардлагаа төрийн сонорт хүргэхийг зорьж байгаа гэв.
Боловсролын зээлийн сангийн мэдээллийг нийтэд ил тод болгосонтой холбогдуулан цахим орчинд иргэдийн дургуйцэл ихээр нэмэгдсэнээс үүдэн өнөөдөр 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах тухай уриалга тараагаад байгаа юм.