“Хотдоо ургуулья” хөдөлгөөн өрнүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хотдоо ургуулья” хөдөлгөөн өрнүүлнэ

/2023.05.12/: Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5 ам метр байна.

Хотын ногоон байгууламж бүхий нийт 637.7 га талбайн 13.3 хувийг л иргэнд өмчлөгдсөн, эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж ашиглаж байгаа газарт ургаж байгаа ногоон байгууламж эзэлдэг. Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хотдоо ургуулья” хөдөлгөөнийг эхлүүлж буйг Ерөнхий менежер тэмдэглэв. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарих юм.

Мөн долоон байршилд байршилд 18 цэцэгт байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн стандартын шаардлагад нийцсэн суулгацыг үржүүлэх зорилгоор 25 төрлийн 110 гаруй зүйл сортын гоёлын мод, сөөг, цэцэг, модны тариц суулгац ургуулахаар хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлээд буй.

Түүнчлэн иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Уг ажлын сонгон шалгаруулалт дууссан, зарим байршилд бүтээн байгуулалт нь эхлээд явж байна гэсэн юм.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлууд:

  • Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13 дугаар гудамжинд 527 ам метр
  • Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11 дүгээр гудамж 1585 ам метр
  • Хан-Уул дүүргийн 16 дугаар Буянт-Ухаа 25 дугаар гудамж 3000 ам метр
  • Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 8 дугаар хэсэг 1500 ам метр
  • Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Амралтын 5 дугаар хэсгийн 400 ам метр
  • Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Ээж хайрхан 7-р гудамж 580 ам метр
  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 4 дүгээр хэсэг 1200 ам метр
  • Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн хангамж хэсэгт 200 ам метр
  • Баянзүрх дүүргийн 16 дугаар Хужирбулан 4 дүгээр хэсэг 61 тоотын хойд талд 1020 ам метр
  • Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монел уулын 32 дугаар гудамж 879 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар гудамж 200 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо 122 дугаар сургуулийн урьд талд 8000 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын ам 1000 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын эцэст 14 дүгээр гудамжинд 2100 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 7 дугаар гудамж 1000 ам метр
  • Багануур дүүргийн 3 дугаар хороо Хилчин хэсэг 1800 ам метр

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Хотын түгжрэлийг бууруулахад авто зогсоолын ухаалаг менежмент маш чухал үүрэгтэй. Цаашдаа авто машины үнэгүй зогсоолуудыг төлбөртэй болгоно. Түүнчлэн нийслэлийн мэдэлд байгаа 48 зогсоолыг нэгдсэн удирдлагад оруулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд хариуцуулах юм. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэсэн, олон улсын стандартад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Ерөөс хотын төвийг машинд бус, иргэдэд, тэр дундаа явган зорчигчдод ээлтэй болгох бодлогыг нийслэлийн зүгээс баримталж ажиллана хэмээлээ.

Эх сурвалж: НЗДТГ

МИАТ: Асран хамгаалагчтай зорчиж буй 0-16 насны хүүхдүүдийг тийзний үнээс бүрэн хөнгөлнө
МИАТ: Асран хамгаалагчтай зорчиж буй 0-16 насны хүүхдүүдийг тийзний үнээс бүрэн хөнгөлнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.