МИАТ: Асран хамгаалагчтай зорчиж буй 0-16 насны хүүхдүүдийг тийзний үнээс бүрэн хөнгөлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Асран хамгаалагчтай зорчиж буй 0-16 насны хүүхдүүдийг тийзний үнээс бүрэн хөнгөлнө

/2023.05.12/: МИАТ ХК ирэх зургаадугаар сараас эхлэн 16-аас доош насны хүүхдүүдийг тийзний үнээс чөлөөлхөөр болсонтой холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Нийгмийн хариуцлагын хүрээнд МИАТ ТӨХК Эх үрсийн баяр, сурагчдын амралтыг тохиолдуулан Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд хөнгөлөлт зарласан билээ. Хүүхэд багачууддаа зориулан гаргасан тус урамшуулалтай холбоотой манай Мэдээлэл лавлагаа, тийз захиалгын 11-333-999 дугаарын ачаалал нэмэгдсэний улмаас үйлчлүүлэгчдэдээ чирэгдэл учруулсанд Та бүхнээс хүлцэл өчиж байна.

МИАТ ТӨХК 2023 оны 6 дугаар сараас эхлэн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хонконг болон Бээжингийн чиглэлдээ нислэгийн давтамжаа 7 хоногийн 7 болгон нэмэгдүүлж, зорчигч үйлчлүүлэгчдэдээ урамшуулалтай үнэ санал болгон ажиллаж байна.

Дээрх гэр бүлийн урамшууллын талаарх ойлголтод аливаа нэгэн ялгаварлан гадуурхах нөхцөл тавигдаагүй бөгөөд тус урамшуулалд хамрагдах 0-16 насны хүүхэдтэй хамт зорчих аливаа нэгэн асран хамгаалагчид эрх бүхий “асран хамгаалагч” гэх баримт бичгийг үндэслэл болгож байгааг үүгээр мэдэгдье.

Тус урамшууллын хүрээнд асран хамгаалагчийн хамт зорчиж буй 0-16 насны хүүхэд багачууддаа тийзний үнээс бүрэн хөнгөлж зөвхөн такс, хураамжаа төлөн аялах боломжийг олгож байгаа юм" гэжээ.

Эх сурвалж: МИАТ

УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сараас эхэлнэ
УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сараас эхэлнэ
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.