Ачааны автомашины араас мөргөсөн микро автобусны жолооч амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны автомашины араас мөргөсөн микро автобусны жолооч амиа алджээ

/2023.05.09/: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Замчдын-Овоо” гэдэг газар "Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр өглөөний 07:40 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “Хово” загварын автомашины араас, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жартгалтхаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөж жолооч Д 28 настай, эрэгтэй нас барсан байсныг цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

“Шүд угаалтын аварга“ шалгаруулах тэмцээнд 220 хүүхэд оролцжээ
“Шүд угаалтын аварга“ шалгаруулах тэмцээнд 220 хүүхэд оролцжээ
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.