“Манай Украин Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө тулалдаж байгаа шүү“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Манай Украин Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө тулалдаж байгаа шүү“

/2022.06.30/ УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрээр:
-Азийн гөлөг намаар удирдуулж, Азийн гөлөг ерөнхий сайдтай байгаад үнэхээр харамсалтай байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байна. Наадмын дараа намар болно. Тэр цагт та нар жинхэнэ Ардчилсан намын гишүүдтэй, ардчиллыг эрхэмлэдэг ард түмэнтэй тулна гэдгийг би амлачихъя. Хуурамч АН-ын бүлэг юм уу дагуул АН-ын бүлэг гэж байхгүй. Би бол танкчин шиг байна, хараарай. Ардчилал, ард түмнийхээ төлөө танк шиг байх болно. Угаасаа миний мэргэжил юм.

Миний өмнө Укрианы далбаа намирч байна. Өнөөдөр манай Украин дэлхийн хүн төрөлхтний төлөө тулалдаж байгаа шүү. Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө тулалдаж байгаа шүү. Та нар бүгдээрээ дотроо дэмжээд сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гаднаа л гөлөг болоод байгаа болохоос биш гэв.

Д.Ганбат: Та нар хэдэн жангийнхантай нийлж АН-ыг бусниулахаа боль
Д.Ганбат: Та нар хэдэн жангийнхантай нийлж АН-ыг бусниулахаа боль
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.