/2022.06.30/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сая хөдөө гадаа яваад ирэхэд ард түмэн их бухимдалтай байна. Гадаа гараад хар л даа. Амьдрал ямар хэцүү байна. Гэтэл баяр наадам, цол, амьтны хууль яриад байж байдаг гэж шүүмжилж байна. Энэ Засгийн газар чинь үнэхээр ажиллаж чадахгүй байна. УИХ ард түмнээс сонгогдсон юм бол Засгийн газраа байгуул. Ер нь Азийн гөлөг улс болсон байна. Азийн гөлөг намаар удирдуулаад байна гэж байна. Хар л даа. 1980 оны залуу гайхамшигтай сайхан удирдана гэсэн хаана байна. Тэгээд манай АН-ын хэдэн гишүүдийг барьцаалж, заналхийлээд, хэдхэн хоногийн өмнө Сүхбаатараас цусан зам татуулаад ирж байна.
Та нар хэдэн жангийнхантай нийлж АН-ыг бусниулахаа боль. Ийм завхарсан юм ардчилсан улс оронд байдаггүй юм гэлээ.