Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

May be an image of road and street

/2022.06.30/: Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн.

Тус замыг

  • Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хэсгийг хааж, хучилтын ажил хийх гэж байна.

Тодруулбал, өнөө шөнө буюу долоодугаар сарын 1-ний 00:00 цагаас долоодугаар сарын 4-ний 05:00 цагийн хооронд Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл замын хойд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: ТЦА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлж голын усны түвшин 35 см-ээр нэмэгдлээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлж голын усны түвшин 35 см-ээр нэмэгдлээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.