Хөвсгөл нуурыг Юнеско-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуурыг Юнеско-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэв

  ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН АНГИЛАЛД БҮРТГЭВ

/2022.06.16/: Монгол Улсын Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 оны зургаадугаар сарын 13-17-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлын зургаадугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэн баталгаажууллаа.

Монгол Улс нь Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Богд-Хан уулыг 1997 онд, Увс нуурын ай сав газар нь 1997 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд , Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд тус тус ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангиллаар тус тус бүртгүүлсэн. Мөн 2021 онд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгүүлсэн.

May be an image of body of water and nature

Хөвсгөлийн БЦГ нь Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг дангаараа эзэлдэг байгалийн хосгүй үзэсгэлэнт нутаг юм. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорин ирэх жуулчдын тоо ихсэж байгаатай холбоотойгоор тус сав газрын бохирдол ихсэж байна. Мөн дэлхийн цаг уурын дулааралд өртөж тус нутгийн агаарын дундаж температур сүүлийн 40 гаруй жилд 1.7°С–ээр нэмэгдсэн байна. Мөн цэвдэг гэсэж, мөнх цас хайлах үйл явц эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан Хөвсгөл нуурын талбайн хэмжээ нь нэмэгдэж байна.

May be an image of lake, mountain, nature and tree

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тус газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.

Эх сурвалж: БОАЖЯ

“Кино миний амьдрал“ хөрөг нэвтрүүлэг: МУГЖ Н.БАТЦЭЦЭГ
“Кино миний амьдрал“ хөрөг нэвтрүүлэг: МУГЖ Н.БАТЦЭЦЭГ
 
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.