“Кино миний амьдрал“ хөрөг нэвтрүүлэг: МУГЖ Н.БАТЦЭЦЭГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кино миний амьдрал“ хөрөг нэвтрүүлэг: МУГЖ Н.БАТЦЭЦЭГ

/2022.06.18/ Оюутан ахуй цагаасаа эхлэн "Эх бүрдийн домог", "Хүний амь", "Суварган цэнхэр уулс" зэрэг маш олон кинонд гол дүр бүтээж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан уран бүтээлч бол яах аргагүй Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг билээ.

Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд МУИС-ийг Орос хэлний багш орчуулагч мэргэжлээр сурч төгссөн байна. Их сургуулиа дүүргэсний дараагаар Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэргэжлийн жүжигчин болжээ. Н.Батцэцэг нь 1970-аад оноос хойш өдгөөг хүртэл 50 гаруй жил өөрийн амь амьдралыг кино урлагт зориулж яваа нэгэн юм.

Ингээд түүний "Кино миний амьдрал" цуврал хөрөг нэвтрүүлэгт оролцсон дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байна.

Лакруа: Монгол цэргүүд НҮБ болон Монгол Улсын бахархал юм
Лакруа: Монгол цэргүүд НҮБ болон Монгол Улсын бахархал юм
 
“Япон улсад зохион байгуулагдсан “Go Mongolia” арга хэмжээг 15.000 орчим хүн үзжээ
“Япон улсад зохион байгуулагдсан “Go Mongolia” арга хэмжээг 15.000 орчим хүн үзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.