Өнөөдрөөс Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх замыг 5 хоног хаалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх замыг 5 хоног хаалаа

/2022.06.17/: Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх авто замын шинэчлэлийн ажил эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан өчигдөр шөнө буюу зургадугаар сарын 16-ны 00:00 цагаас 20-ны 05:00 цагийн хооронд Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг бүхэлд нь хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: НЗДТГ

Газрын тосны үнэ цаашид ч өсөх магадлалтай
Газрын тосны үнэ цаашид ч өсөх магадлалтай
 
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.