/2022.06.15/: АНУ-ын шатахууны үнэ 2022 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар нэг галлон нь /3.78 литр/ 5 ам.долларт хүрч, дээд цэгтээ хүрсэн байна.
Олон улсын зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, АНУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал хязгаарлагдмал байгаа байдлаас үүдэн үнэ дээд цэгтээ хүрсэн хэдий ч эрэлт хэрэгцээ өндөр байгаагийн улмаас олон жилийн турш шатахууны нөөц бага байсэн зэргийг харгалзан үзвэл 5 ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байсан. Одоогийн байдлаар тус улсын 17 мужид автобензиний нэг галлон тутамд дунджаар 5 ам.доллараас дээш хүрсэн байна. Энэ нь тус улсад автобензиний нийлүүлэлт багассантай холбоотойгоор сүүлийн сард нэг галлон шатахууны дундаж үнэ 0.66 доллараар өссөн байна.
Ройтерс агентлаг: Даваа гарагт газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор 2 ам.доллараар буурсан нь Бээжинд COVID-19-ийн тохиолдол дэгдэж, Хятадын эрэлт сэргэнэ гэсэн найдвар суларсантай холбоотой гэж үзсэн байна.
Bloomberg: БНХАУ-ын газрын тосны эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор өртөг нэмэгдэж магадгүй байна. Хятад бол дэлхийн хамгийн том газрын тосны хэрэглээ өндөртэй улсын нэг юм. Хятадын газрын тос, байгалийн хийн CNPC компани 2022 оны гуравдугаар улиралд газрын тосны хэрэглээгээ 12 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж таамагласан байна. Учир нь тус улс коронавирусын хязгаарлалтыг аажмаар зөөлрүүлж байгаа нь бизнесийн салбарыг идэвхжүүлж, эрэлт өдөрт 1,6 сая баррелиар нэмэгдэнэ гэж үзсэн байна.
Япон “Нихон Кейзай” сонин: Хятад, Энэтхэг Оросын эрчим хүчний нөөцийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний үр нөлөө буурч байна гэж дурджээ.
ОХУ-ын газрын тосны олборлолт 2022 оны эхний улиралд 11,3 сая баррель байсан бол 2023 оны сүүлийн улиралд 9,3 сая баррель болж буурна гэж EIA таамаглаж байна.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албанаас “ОХУ-ын газрын тосны олборлолт ирэх оны эцэс гэхэд 18 хувиар буурч магадгүй” гэж үзсэн нь Европын холбоо Оросын газрын тосны импортод хориг тавихаар төлөвлөж байгаатай холбогдуулан таамаглаж байна. Европын холбооноос газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний импортод хориг тавьснаар 2022 оны эхний улиралд 11,3 сая баррель байсан бол 2023 оны сүүлийн улиралд 9,3 сая баррель болж буурна гэж АНУ-ын эрчим хүчний агентлаг таамаглаж байна.
Энэхүү хориг арга хэмжээ болон барууны шинэ шийтгэлийн арга хэмжээ нь Оросын газрын тосны олборлолтын хэмжээг улам бууруулж, газрын тосны үнийг өсгөж болзошгүй гэж Эрчим хүчний агентлаг мөн тэмдэглэв.
Барууны орнуудаас авсан хориг арга хэмжээний дагуу Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Орос улс газрын тосны олборлолтоо өдөрт 1 сая баррелиар бууруулжээ. ОУЭА, ОПЕК зэрэг бусад эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын газрын тосны олборлолтын хэмжээ цаашид илүү буурч магадгүй юм.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “COVID-19”-ийн шинэ тохиолдол нэмэгдэж, дэлхийн хамгийн том газрын тос импортлогчийн газрын тосны эрэлт хурдацтай өснө гэсэн найдвар зогссоноор газрын тосны үнэ Даваа гарагт уналаа.
АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 1,8 хувиар буурч, баррель нь 118,56 ам.доллар болсон бол Брент маркийн газрын тосны үнэ 1,7 хувиар буурч 119,95 ам.доллар болсон байна.
Эх сурвалж: АМГТГ