35 хүний амь аварсан С.Билэгжаргалыг Оросууд хүндэт тэмдгээр шагналаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

35 хүний амь аварсан С.Билэгжаргалыг Оросууд хүндэт тэмдгээр шагналаа

/2022.6.13/ Оросын өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-д ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов НОБГ-ын Аврах ангийн аврагч; дэд ахлагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.

Дэд ахлагч С.Билэгжаргал нь 2021 онд 35 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 35 хүний амийг аварсан. Тэр тундаа галын голомтоос ноцтой гэмтсэн таван хүний амь насыг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн Гачууртад голд живж байсан авто тээврийн хэрэгслээс гурван хүний амийг аварсан юм.

Монгол Улсын хувьд 22 настай С.Билэгжаргал нь тус шагналаар шагнагдсан хоёрдахь иргэн боллоо.

2020 онд ОХУ-ын энэхүү нэр төртэй шагналаар Үндэсний Батлан хамгаалах сургуулийн дэргэдэх Тэмүүжин- Өрлөг сургуулийн сонсогч, голын усанд живж байсан 9 настай хүүгийн амийг аварсан Б.Тэмүүжин хүртсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Иранд галт тэрэг замаасаа гарч, 17 хүн амиа алджээ
Иранд галт тэрэг замаасаа гарч, 17 хүн амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.