/2022.06.13/: Лхагва гарагийн өглөө Ираны зүүн хэсэгт суудлын галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас одоогийн 17 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтсэн гэж Ираны Улаан хавирган сар нийгэмлэг твиттер хуудсандаа мэдээллээ.
Табас хотын ойролцоо орон нутгийн цагаар 5.30 цагийн үед галт тэрэгний таван вагон замаасаа гарч осолдсоны улмаас аврах 22 баг, түргэн тусламжийн 10 машин, гурван нисдэг тэрэг ажиллажээ. Шархадсан хүмүүсийг ойр орчмын хотуудад хүргэн эмчлүүлсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Гэмтлийн байдлаас болж амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна. Галт тэрэг 348 зорчигч тээвэрлэж явсан бөгөөд төмөр зам дээрх экскаватортой мөргөлдсөн гэж IRNA мэдээлэв.
Энэ хэрэг Абадан хотод 10 давхар худалдааны барилга нурж, 41 хүн амиа алдаж, Ираны муж даяар засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хоёр долоо хоногийн дараа болжээ.