Хэрлэн суманд 700 га талбайг усалгааны системтэй болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрлэн суманд 700 га талбайг усалгааны системтэй болгоно

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

/2022.06.06/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын хүнсний ногоочидтой уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Ногоочдын зүгээс намар ургацаа хурааж авах хүн хүч, байгалийн давагдашгүй хүчин зүйл зэрэг эрсдэлээс хүнсний ногоог хэрхэн хамгаалах зохицуулалтыг холбогдох хуульд тусгах, ногооны үнийг тогтвортой байлгах, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд ирэх 5 жилд хөдөө аж ахуйн салбараа бүрэн дэмжиж, хөгжүүлнэ. Үүний тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх гол ажил бол хүнсний ногоочдоо механикжуулах юм. Ногоочин бүр трактортай байх шаардлагагүй. Харин ногоочид нэгдэн хоршиж, дундын техник үйлчилгээтэй болох нь хамгийн зөв шийдэл. Дундын техник үйлчилгээтэй болсноор хураан авах ургацын өртөг зардал буурч, импортын ногоотой үнээрээ өрсөлдөх боломжтой болно. Тиймээс Хэрлэн сумыг дундын техник үйлчилгээний төвтэй болгох зорилтын эхлэл болгож 32 морины хүчтэй хоёр тракторыг хүлээлгэн өглөө.

гадаа нарын зураг байж магад

Түүнчлэн Хэрлэн сумын 700 га төмс, хүнсний ногооны талбайг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр усалгааны системтэй болгох төсөл хэрэгжүүлж байгаа. Гүйцэтгэгч компани бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 700 га талбай усалгаатай болсноор Хэрлэн сумынхан аймгаа төдийгүй зүүн бүсийг төмс, хүнсний ногоогоор хангах боломж бүрдэнэ.

газрын зураг нарын зураг байж магад

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 13 аж ахуйн нэгж, хоршоо, 15 иргэн гэр бүлийн хамт 96,6 га талбайд төмс, хүнсний ногоо, 2000 метр квадрат зуны, 680 метр квадрат 3 улирлын хүлэмжид тариалалт хийдэг. Мөн 28 га ногоон байгууламж болон хамгаалалтын зурвастай, мод үржүүлэг хийдэг, чацарганын аж ахуй эрхэлдэг гээд эх орноо эрүүл хүнсээр хангахад чухал үүрэгтэй хөдөлмөрчид юм.

7 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, ногоочид урамшуулалд хамрагдахын тулд үйлдвэрүүд, агуулахад ногоогоо өгөхдөө баримтуудаа сайн бүрдүүлж, татварын албандаа өгөх хэрэгтэй. Урамшуулалд хамрагдсанаар ирэх жил хөнгөлөлттэй зээл авахад томоохон дэмжлэг, хөшүүрэг болно. Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын 2 хоршоо, 2 ногоочин 150 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан дүнтэй байна.

Словянск руу дайрахдаа оросууд их хэмжээний хохирол амссан гэлээ
Словянск руу дайрахдаа оросууд их хэмжээний хохирол амссан гэлээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.