/2022.06.06/: Украины арми Донецк мужид, ялангуяа Славянск хот руу ойртож байгаа бөгөөд хойд хэсэгт ширүүн тулаан болж байгааг мэдээлэв.
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб газар нутгаа алдсанаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд Оросын цэргүүд Славянскаас хойд зүгт 20 км зайд орших Святохирскийн ойролцоо довтолгоогоо дахин эхлүүлсэн хэдий ч их хэмжээний хохирол амссан гэж мэдэгдэв. Оросууд Славянскийн эсрэг дахин агаарын цохилт өгсөн гэжээ. Энэ хот нь Киевээс зүүн тийш 300 гаруй милийн зайд оршдог.
Жанжин штабын мэдээлснээр Оросын арми нутгийн зүүн талаар хоёр дүүрэгт (Билохоровка, Николаевка) дайран орохыг оролдсон бөгөөд хэрэв Украинчууд энэ хоёр дүүргийг алдсан тохиолдолд Северодонецк хотыг Оросууд бүслэх эрсдэлтэй болох аж.
"Дайсан хүн хүч, техник хэрэгслээ их хэмжээгээр алдсан" гэж Украины армийнхан мэдэгдэв.
Долоо хоногийн өмнө Украины сөрөг довтолгоо эхэлснээс хойш алдсан газар нутгаа тодорхой хэмжээнд эргүүлэн авч байгаа бөгөөд одоо ч өмнөд хэсэгт байлдаан үргэлжилж байна.
Оросын цэргүүд саяхан эргүүлэн авсан Херсон мужийн хойд хэсэгт орших Била Крынициа дүүрэг рүү довтолж байна гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдэв. Бүс нутгийн цэргийн удирдлагын дарга Александр Вилкул хэлэхдээ, Оросын анги нэгтгэлүүд өмнө нь эзэлж байсан байрлал руугаа ухарч байна гэв.
Украины армийн өмнөд хэсэгт байрлах ажиллагааны командлал “Хар тэнгисийн чиглэлээс болон ОХУ-ын нутаг дэвсгэрээс, Николайв мужийн Хар тэнгисийн эрэг, боомт, үр тарианы агуулахууд руу далавчит пуужингаар довтолсон” гэж мэдэгджээ.