/2022.05.25/: Техас мужийн Увалде хотын Робб бага сургуульд өчигдөр буутай этгээд халдлага үйлдсэний улмаас одоогийн байдлаар 19 сурагч, 2 насанд хүрэгч амиа алдсан байна.
Зэвсэгт этгээдийг хөнөөсөн бөгөөд түүнийг нэрийг Сальвадор Рамос гэдэг байсан бөгөөд уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа аж. Техасын амбан захирагч Грег Эббот 18 настай сэжигтнийг Увалде ахлах сургуульд сурдаг байсан гэж мэдэгджээ.
Энэхүү халдлага нь 2012 онд Коннектикут мужийн Сэнди Хук хотод болсон 26 хүн, түүний дотор 6-7 насны 20 хүүхэд амиа алдсан халдлагаас хойш бага сургуульд гарсан хамгийн том халдлага байв.
Хамгийн сүүлийн мэдээллүүдээс:
Сургууль руу халдахаас өмнө сэжигтэн нь өөрийн эмээгээ буудсан гэв: Рамосыг бага сургууль руу явахаасаа өмнө эмээгээ буудсан гэж хууль сахиулах байгууллагынхан үзэж байна. Эмээгийнх нь биеийн байдал хүнд байгаа ажээ.
Зэвсэгт этгээд халдлага болохоос өмнө хуягт хантааз өмссөн байжээ: Халдлага үйлдэгч нь сургууль руу нэвтрэхээсээ өмнө унаж явсан машинтайгаа сургуулийн ойролцоох жалга руу өнхөрсөн байна. Хууль сахиулагчид сэжигтнийг саатуулах гэж хичээсэн боловч тэрээр дотогш нэвтэрч чадсан бөгөөд "хэд хэдэн ангид орж, буудаж эхэлсэн" гэж хэлэв.
Хамгаалалтынхан болон бусад алба хаагчид хүүхдүүдийг хамгаалахын тулд биеээрээ халхалж байжээ: АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр: Сургууль дотор өөрийгөө халхалсан сэжигтний бууны суманд өртөж харуулын ажилтан шархадсан байна. Хэвлэлийн төлөөлөгч Марша Эспиноза хэлэхдээ, "Хилийн хамгаалалтын албаныхан болон бусад алба хаагчид өөрсдийнхөө амь насыг үл хайхран, сэжигтний анхаарлыг хүүхдүүдээс сарниулахын тулд хүүхдүүдийн урдуур орж хамгаалсан байна."
Олон нийтийн сүлжээнд байрлуулсан бууны зураг: Халдлага гарахаас гурван хоногийн өмнө Instagram дээр AR15 загварын хоёр винтов буу барин зураг авахуулсан этгээдийн хаягийг иргэд олжээ. Түүний TikTok хуудсанд гар утасны тоглоомын тухай ганцхан нийтлэл байсан ч профайлынх нь зургийн доор "Хүүхдүүд айж байна" гэж бичсэн байсан аж.
Хичээлийн жилийн үлдсэн хугацааг цуцаллаа: Увалде сургуулиас пүрэв гарагт дуусах ёстой байсан хичээлийн жилийн үлдсэн хугацааг болиулж амралтыг эхлүүлсэн байна. Өнөөдөр өглөө "Манай сургуулийн иргэний төвд уй гашууг хуваалцан зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ" гэв.
Байден америкчуудыг "энэ өвдөлтийг үйлдэл болгон хувиргахыг" уриалав: Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт болсон халдлагын дараа иргэддээ хандан хамтын өвдөлтөө үйлдэл болгохыг АНУ-д уриалав.
Эх сурвалж: CNN