Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг ирэх сарын 1-ээс нээхээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг ирэх сарын 1-ээс нээхээр болжээ

/2022.05.25/ Засгийн газрын хуралдаанаас дэмжигдсэн зарим асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-Монгол Хятадын хооронд агаарын тээврийг сэргээх талаар ЗГ-ын хуралдаан дээр танилцууллаа. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол Хятадын хооронд агаарын тээврийн харилцаа зогссон. Манай талаас холбогдох албаны хүмүүстэй ярилцан Монгол Улсын үндэсний агаарын тээврийн компаниуд Шанхай, Бээжингээс бусад хот руу 7 хоногт нэг удаа нислэг үйлдэхээр боллоо. Бид судалж байгаад хоёр цэгт нислэг үйлдэх боломжтой гэж харсан. Тодруулбал,

  • МИАТ компани БНХАУ-ын Гуанжоу чиглэлд,
  • Аэро Монголиа компани Хөх хот чиглэлд нислэг үйлдэнэ гэлээ.

Мөн тэрбээр, "МИАТ компани энэ оны эхний улиралд бага ч гэсэн ашигтай ажилласан. Энэ нь ачаа тээврийн үйлчилгээг сайн хийсэнтэй холбоотой. Үндсэндээ Ази, Европын хооронд хийсэн ачаа тээврийн хүчинд цар тахлыг даван туулсан. Татаасын хувьд Франкфуртын чиглэлд яригдсан. Өөрөөр хэлбэл, одоогоор долоо хоногт нэг удаа нисэж байгаа. Зургаадугаар сарын 1-нээс хоёр болгоно. Гол нь Засгийн газраас Европоос ирэх жуулчдыг нэмэх зорилгоор нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярьсан. Гэтэл МИАТ-ын зүгээс суудлыг тоо дүүргэх буюу 30 хувьд нь татаас шаардлагатай гэсэн. Энэ утгаараа татаас өгөх асуудал яригдсан" гэв.

“Улаанбаатар марафон-2022” болоход гурав хоног үлдлээ
“Улаанбаатар марафон-2022” болоход гурав хоног үлдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.