Л.Халтар: Надад идэж уусан зүйл байхгүй, хаана ч очоод шалгуулахад нүүр бардам байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Надад идэж уусан зүйл байхгүй, хаана ч очоод шалгуулахад нүүр бардам байна

/2022.05.25/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдын асуултад хариуллаа.

-Контейнер тээврээс үүдэлтэйгээр БНХАУ-ын Эрээний хил гаалийн удирдлагуудыг саатуулж, шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор таныг мөн шалгуулах ёстой гэж зарим хүмүүс үзэж байна. Үүнд тайлбайр өгөөч?
-Тиймэрхүү зүйл явж байгааг би харсан. БНХАУ-ын Эрээний хил гаалийн удирдлагуудыг шалгаж байна гэдэг мэдээллийг би та бүхэнтэй адилхан олон нийтийн сүлжээнээс мэдсэн. Албан ёсоор ийм мэдээлэл ирээгүй байна. Энэ асуудлыг ГХЯ-наас тодруулах хэрэгтэй. Намайг яагаад тэдэнтэй холбоод байгааг хэлж мэдэхгүй байна.

Гэхдээ надад идэж, уусан зүйл байхгүй учир хэзээ ч, хаана ч очоод шалгуулахад нүүр бардам байна.

-Таны хамаарал бүхий хүн тээвэр зуучын компанитай гэсэн мэдээлэл байна?

-Тэгж яриад байдаг юм. Тэрийгээ батлаад гаргаад ир. Миний хөрөнгө оруулгын мэдүүлэгт ийм зүйл байхгүй.

-БНХАУ-ын Эрээний хил гаалийн удирдлагуудыг шалгаж байгаа нь манайхтай огт хамааралгүй гэсэн үг биш. Хятадын талаас маш том авилгын сүлжээ байсныг илрүүллээ. Үүнд манай талаас ч мөн оролцсон байх магадлалтай гэсэн хардлага олон нийтийн дунд явж байна. Тимээс холбогдох хууль хяналтын байгууллага, яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Ийм хардлага байгааг хэн ч эсэргүүцэж, үгүйсгээгүй. Гэхдээ шалгадаг хүн нь би биш. Энэ асуудлыг цагдаа, тагнуулын байгууллага шалгах нь зүйтэй байх.

Боловсрол, байгаль орчны төслүүдийн цар хүрээг тэлнэ гэв
Боловсрол, байгаль орчны төслүүдийн цар хүрээг тэлнэ гэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.