Боловсрол, байгаль орчны төслүүдийн цар хүрээг тэлнэ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсрол, байгаль орчны төслүүдийн цар хүрээг тэлнэ гэв

May be an image of 2 people, people sitting, suit and indoor

/2022.05.25/: Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр Монгол Улсад туршлагатай, мэргэжлийн дипломатч томилогдсонд баяртай буйгаа илэрхийлээд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа тэмдэглэв.

Тэрбээр, “Хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг Чехийн парламент хэлэлцэж байгаад баяртай байна. Энэ хэлэлцээр батлагдах нь манай хоёр орны ард иргэдийн ахуй амьдралд чухал ач холбогдолтой. Миний бие Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Монгол, Чехийн хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Энэ ажлын маань үр дүн гарч эхэлсэнд баяртай байна.” хэмээгээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргахад иргэд хоорондын болон хувийн хэвшлийнхний харилцаа чухал үүрэгтэйг онцолсон юм.

Элчин сайд Ян Вытопил хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ боловсрол, байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээг тэлэх арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Чехийн Засгийн газраас олон тооны төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлдэг. Үүний нэг болох тахийг эргэн нутагшуулах төслийн ажил үргэлжилж, Монгол Улсын зүүн бүсэд тахийг нутагшуулахаар судалж байна. Прагийн амьтны хүрээлэнгийн захирал М.Бобек тэргүүтэй судалгааны баг энэ сарын 23-наас 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллахаар ирснийг танилцуулав. Мөн оюутан солилцооны хөтөлбөр, ажлын гэрээний визийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр талууд Монгол, Чехийн парламентын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, нийгмийн хамгаалал, боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчны салбарын харилцаа, тахь нутагшуулах төсөл зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. Эдгээр салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, бодит нөөц боломжид нь хүргэж хөгжүүлэхэд хоёр талаас анхаарч, хамтран ажиллахаа санал нэгтэй илэрхийлсэн. Хоёр талын харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих гол механизм болох найрамдлын бүлгүүд үүнд чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ

Л.Халтар: Тавантолгой-Цагаан хад чиглэлд уртын тээвэр явуулах нөхцөл бүрдлээ
Л.Халтар: Тавантолгой-Цагаан хад чиглэлд уртын тээвэр явуулах нөхцөл бүрдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.