Дэлхийн банктай гурван чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн банктай гурван чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

May be an image of 10 people, people standing, people sitting and indoor

/2022.05.16/: Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж Дэлхийн банкны Зүүн ази, номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Бенуа Боскеттай уулзалт хийлээ

Уулзалтаар БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж хэлэхдээ: Дэлхийн банк группын Монгол Улсын Засгийн газартай 2021-2025 онд хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн хүрээнд байгаль орчны асуудлууд болон аялал жуулчлалтай холбоотой олон зорилтууд туссанд талархал илэрхийлээд дараах гурван чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Тодруулбал,

1. Байгалийн нөөцийн ашиглалт, орчны бохирдлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чиглэлээр буюу Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, тогтвортой санхүүжилтийн шийдлийг сонирхож байна. Үүнд:

  • Олон нийт, хүүхэд залуучуудад хандсан танин мэдэхүйн шинэлэг арга хэмжээ зохион байгуулах,
  • Ой, ус, хөрс хамгаалал, байгалийн онгон төрхийг хамгаалах, дэд бүтцийн салбарыг ногооруулах,
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд бүтээлч, шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, йн салбараас эдийн засагт экосистемд оруулах хувь нэмэр, үйлчилгээ өндөр учраас байгальд түшиглэсэн шийдлүүдийг турших боломж,

2. Улаанбаатар хоттой орчны бохирдлыг бууруулах Техник, технологийн шинэчлэлийн хурдацтай үед системчилсэн аргачлалуудыг ашиглан агаарын бохирдлыг бууруулах,

3. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг тогтвортой дэд бүтэц болон өрсөлдөх чадварт суурилсан шинэлэг бүтээгдэхүүн бий болгох хүрээнд хамтран ажиллах олон боломжууд байгааг дурьдлаа.

Мөн аялал жуулчлалын салбарын жижиг дунд үйлдвэрлэгчид болон бусад ложистик бизнесийн орчныг дэмжих, хөгжүүлэх, тусгай зориулалтын аялал жуулчлалын судалгаа, эдийн засгийн үр өгөөжийн тооцоог хийж байгаад талархалтай байна. Цаашид аялал жуулчлалын салбар, тэр дундаа үндэсний онцлогт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх ажилд анхаарч үзэхийг хүслээ.

Уулзалтын үр дүнд хоёр тал харилцан санал солилцоод, хамтын ажиллагааг үргэлжлүүлж, санаа, зорилго нэгдсэн дээрх ажлуудаар үр дүнд хүргэх боломжтойг илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

АИ92 шатахууны импортын үнэ дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөв
АИ92 шатахууны импортын үнэ дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөв
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.