АИ92 шатахууны импортын үнэ дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АИ92 шатахууны импортын үнэ дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөв

/2022.05.16/: Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 523.1 мянган тонн буюу 433 сая ам.доллартай тэнцсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Өөрөөр хэлбэл нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 8.9%-иар буурсан ч үнийн дүнгээр 43 орчим хувиар нэмэгдсэн байна.

Задалж үзвэл оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс 190 орчим мянган тонн АИ92 шатахууныг 156 сая ам.доллараар импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 66%-иар, үнийн дүнгээр даруй 2.6 дахин нэмэгджээ.

Харин дизель түлшний тухайд импортын хэмжээ оны эхний дөрвөн сарын байдлаар 267.3 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24%-иар буурчээ. Гэсэн хэдий ч импортын үнийн дүнгийн хувьд 19%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ийнхүү дизелийн импорт буурч буй нь уул уурхайн салбарын идэвхжил саарч байгаатай холбоотой.

Дэлхийн зах зээлд Брэнт газрын тосны ханш өсөх хандлагатай байгаа нь манай улсын шатахууны импортын үнэ огцом нэмэгдэхэд шууд нөлөөлж байна. Он гарсаар АИ92 шатахууны импортын үнэ тасралтгүй өссөөр байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзэхэд дөрөвдүгээр сард АИ92 шатахууны импортын дундаж үнэ тонн тутамд 892 ам.долларт хүрчээ. Энэ нь оны эхний сарынхаас даруй 16.4%-иар дээшилсэн дүн юм. УУХҮЯ энэ оны тав, зургадугаар сарын хугацаанд АИ92 шатахууны импортын үнийг тонн тутамд 840 ам.долларт тогтворжуулах гэрээг “Роснефть” компанитай байгуулсан тухай мэдээлсэн.

Орон сууцны үнэ өмнөх оноос 19.7 хувиар өсчээ
Орон сууцны үнэ өмнөх оноос 19.7 хувиар өсчээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.