Тоон гарын үсгээ баталгаажуулснаар төрийн үйлчилгээг цахимаар авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тоон гарын үсгээ баталгаажуулснаар төрийн үйлчилгээг цахимаар авна

May be an image of 4 people, people standing, suit and indoor

/2022.05.09/: УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо санаачилж, “Цахим үндэстэн” болох эрх зүйн суурь орчныг бүрдүүлэхийн тулд багц хуулиудыг боловсруулан, УИХ-аар хэлэлцэн баталсан билээ.

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн эдгээр хуулиудын нэг нь Цахим гарын үсгийн тухай хууль юм.

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллага иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр цахим гарын үсгээ баталгаажууллаа.

Иргэд өөрт ойрхон байрлах бүртгэлийн байгууллагын салбар, нэгжээс биечлэн очиж тоон гарын үсгээ авахаас гадна цахим төхөөрөмж ашиглан таниулах боломжтой. Түүнчлэн зургаадугаар сараас эхлэн гар утсанд зориулсан аппликейшн хэрэглээнд нэвтрэх юм.

УИХ-ын үйл ажиллагааг цахимжуулах, хууль тогтоомжид олон нийтийн санаа, бодлыг бодитойгоор тусгах зорилгоор D-Parliament төслийг хэрэгжүүлж байна. Иргэдийн засаглах эрхийг хангахын тулд уг тоон гарын үсгийг D-Parliament төсөлтэй уялдуулах шаардлагатай гэж үзжээ.

Одоо хэрэгжиж байгаа хуулиар УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байгаа бол иргэд өөрсдөө нэгдэн, тодорхой асуудлыг дэвшүүлж, уг санаачилгыг УИХ-ын түвшинд хуулийн төсөл болгон хэлэлцүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн иргэд тоон гарын үсгээ таниулснаар D-Parliament аппликейшнээр дамжуулан албан бичиг солилцох, цахимаар баримт бичгээ баталгаажуулах боломж ч мөн бүрдэж байгаа юм.

Цаасгүй, хүртээмжтэй, цаг хэмнэсэн, түргэн шуурхай шийдлээр та бүхэн Монгол улсын хаанаас ч өөрийн тоон гарын үсгээрээ төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

Эх сурвалж: УИХ

Qualcomm болон Volkswagen автомат жолоодлоготой автомашины төсөлд хамтарна
Qualcomm болон Volkswagen автомат жолоодлоготой автомашины төсөлд хамтарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.