Qualcomm болон Volkswagen автомат жолоодлоготой автомашины төсөлд хамтарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Qualcomm болон Volkswagen автомат жолоодлоготой автомашины төсөлд хамтарна

/2022.05.09/: Бидний өдөр тутам хэрэглэдэг гар утас, ухаалаг хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн чип үйлдвэрлэлээр салбартаа манлайлагч Qualcomm Technologies компани болон Volkswagen группийн харьяа программ хангамжийн Cariad компаниуд автомат жолоодлоготой, байгальд ээлтэй автомашин бүтээх төсөл дээр хамтран ажиллах болсноо зарлалаа.

Cariad компани нь 4-р түвшиний буюу хүний оролцоотойгоор өөрийгөө жолооддог автомашины программ хангамжийн платформ бүтээж байгаа бөгөөд Qualcomm компани SoC буюу system-on-chips шийдлээ тус платформд нийлүүлэхээр болжээ.

Qualcomm компанийн Snapdragon Ride Platform багцад хамаарах SoC шийдлүүд нь Cariad компанийн 2015 оноос хойш Volkswagen автомашинд зориулан хөгжүүлж буй стандартжуулсан, өргөтгөх боломжтой платформын техник хангамжийн бүрэлдэхүүн болох юм.

Cariad компанийн захирал Dirk Hilgenberg энэ талаар ярихдаа “Ирээдүйд ашиглагдах автомат жолоодлоготой, интернэтэд холбогдсон автомашинууд нь дугуйн дээрх өндөр хүчин чадалтай компьютер л гэсэн үг. Түүнийг асуудалгүй ажиллуулахын тулд ард нь маш нарийн тооцоолол хийх хүчин чадал шаардагдах нь тодорхой. Ирээдүйд бид манай программыг ашигласан автомашиныг жолоодож буй хэн бүхэн гараа жолоон дээрээс аваад, машинаа хаашаа явахыг чиглүүлдэг болгохыг зорьж ажиллаж байгаа. Манай программ хангамж болон Qualcomm-ийн SoC шийдэл нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэд автомашин жолоодлогын цоо шинэ мэдрэмжийг бэлэглэх төгс хослол болох учиртай” гэжээ.

VW to use Qualcomm's Snapdragon Ride platform in autonomous driving push |  Automotive News Europe

Өнгөрсөн жил Volkswagen бизнесийн шинэ стратегиэ танилцуулж, ирээдүйд тус групп автомат жолоодлого, байгальд орчинд ээлтэй, хөдөлгөөнт холболт бүхий загварыг сонгож байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ чиглэлийг сонгосноор тус групп автомашин үйлдвэрлэл, борлуулалтаас өгсүүлээд, цахилгаан автомашины баттерей үйлдвэрлэх, эрчим хүчний дэвшилтэт шийдлүүд санал болгох, цаг үргэлж сайжруулж шинэчлэх боломжтой хөдөлгөөнт холболтын шийдлүүдийг бий болгохоор зорин ажиллах юм.

Qualcomm Technologies компанийн өндөр хүчин чадалтай SoC шийдлүүдийг ашиглан Volkswagen групп аюулгүй, мөн өргөтгөх боломжтой автомат жолоодлогын функцүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Ингэхдээ Cariad компанийн программ хангамжийн шаардлагад нийцсэн Snapdragon Ride Platform багцын чипүүдийг ашиглана.

Qualcomm Officially Enters Self-Driving Market With Snapdragon Ride Platform  And Extends Partnership With GM To Include ADAS - Moor Insights & Strategy

Qualcomm Technologies, Inc. компанийн ахлах дэд ерөнхийлөгч болон ерөнхий менежер Накул Даггэл ч мөн үүнийг баталгаажуулж, “автомашин үйлдвэрлэлийн салбар дахь инноваци, нарийн дэвшилтэт технологийн ашиглалт нэмэгдэхийн хэрээр Cariad компани болон манай компанийн хооронд үүсгэсэн шиг нягт хамтын ажиллагаа улам бүр ач холбогдолтой болно. Ингэснээр автом машин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн захиалгаа цагт нь биелүүлээд зогсохгүй, ауюлгүй, найдвартай автомат жолоодлогын үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадна” гэжээ.

Cariad компани нь Volkswagen группийн харьяалалд багтдаг биеэ даасан компани бөгөөд авто машин жолоодлогын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, илүү байгальд ээлтэй, хэрэглэгчид ая тухтай болгох цогц технологийг хөгжүүлж буй компани юм.

Анх 2000 онд Car.Software Organisation нэртэй байгуулагдаж байсан Cariad компанийн 5000 гаруй инженер техникийн ажилтнууд нь Volkswagen группийн үйлдвэрлэдэг бүх л автомашинд зориулсан үйлдлийн систем, техник хангамжийн цогц архитектур, авто машинд зориулсан клауд үйлчилгээний төсөл дээр ажилладаг.

Мөн тус компанийн хөгжүүлж буй технологиудаас дурдвал, жолоочийн ухаалагг туслах систем, бүх автомашинд тохирон ажиллах инфотайнмент систем, машины хөдөлгүүр, их бие, цэнэглэгчид зориулсан программ хангамжийн функцүүд, авто машины сүүлийн үеийн цахим экосистем, авто машинд зориулсан бусад цахим үйлчилгээнүүд зэрэг авто машин үйлдвэрлэл болон ашиглалтыг цахимжуулах чиглэлийн олон төслүүд багтаж байдаг.

Эх сурвалж: technologymagazine

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын одоо ба ирээдүй
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын одоо ба ирээдүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.