ШУТИС болон Рио Тинто Монгол компаниас “Гүний уурхайн блоклон нураах технологи, арга туршлага” симпозиумыг зохион байгуулахаар болжээ.
Тус симпозиум онлайнаар болох бөгөөд наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд болно.
Симпозиумыг ШУТИС-ийн ахлах багш М.Дагва удирдаж, ШУТИС-ийн багш, судлаачид, уул уурхайн салбарт энэ чиглэлээр олон жил ажиллаж, мэргэшиж, хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, олон улсын эрдэмтэн, зөвлөх мэргэжилтнүүд, “Рио Тинто” болон “Оюу толгой” компанийн төлөөлөл уурхайн блоклон нураах аргын онол, практик, сургамжийн талаар илтгэл, танилцуулга хийх ажээ.