Сурагчдыг заавал дүрэмт хувцас өмс гэж шаардахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчдыг заавал дүрэмт хувцас өмс гэж шаардахгүй

Нийслэлийн сурагчид ирэх сарын 6-наас амарна

/2021.08.09/ БШУЯ-наас өнөөдөр сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, "Тухайн сургууль, ангийн эцэг эхийн зөвлөл хамтраад энэ асуудлыг шийдэж болно. Заавал бүх сурагчийг дүрэмт хувцас авч өмс гэж шаардахгүй. Аль болох орон нутаг, сургуулиуд өөрсдийн нөхцөл байдалд уялдсан шийдвэрийг гаргах хэрэгтэй.

Гэхдээ дүрэмт хувцас өмсгөхгүй гэж хүүхдийн эрхийг бас зөрчиж болохгүй. Жишээбэл, дүрэмт хувцас өмсөхгүй гээд зарим хүүхэд 5 өдөр 5 өөр хувцас өмсөх тохиолдол гарч болзошгүй. Үүнээс улбаалж ялгаатай байдал үүсч, хүүхдийн сурах хүсэл сонирхлыг бууруулах асуудал үүсч болох тул үүн дээр анхаарч ажиллахыг зөвлөж байна гэв.

У.Хүрэлсүх: Уул овооны тахилга бол Монгол түмний үнэт өв
У.Хүрэлсүх: Уул овооны тахилга бол Монгол түмний үнэт өв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.