Н.Учрал: Иргэдийнхээ эрүүл амьдрах эрхийг зөрчиж эмээр бизнес хийдэг байдал газар авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Иргэдийнхээ эрүүл амьдрах эрхийг зөрчиж эмээр бизнес хийдэг байдал газар авлаа

/2022.04.21/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Иргэд хяналт шалгалт гэдэг үгэнд итгэхээ больсон. Хяналт, шалгалт гэдэг бол иргэдийн аюулгүй байдлыг хангуулахын тулд төр оролцож байгаа хэрэг. Энэ буруу зүйл биш.

Бид 2010 онд эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийг батлан гаргасан. Төрөөс эмийн талаар баримтлах бодлого ч гаргасан. 2014-2018 онд аудитын газраас дүгнэлт хүртэл гарч байсан юм билээ. Тухайн үед 44 аж ахуй нэгж байсан. Үүнээс эргээд харахад 2016 онд урьдчилсан сэргийлэх хяналтаар 519 нэр төрлийн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй зөрүүтэй эм бүртгэгдэж байсан.

Үндсэн хуулиар олгогдсон иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бид хэрхэн хангах вэ гэдгийг эргэж харах ёстой юм шиг байна. Энэ хууль батлагдсанаар эмийн хяналтыг хэрхэн хийх юм бэ. Үүнийг хийхгүйгээр эмийн хяналтыг сайжруулна гэж байхгүй. Тэгэхээр сайн лабораториуд барих төсөв мөнгөө хурдан шийдэх хэрэгтэй. Тэгж байж иргэдээ шаардлага хангасан, эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмээр хангах бололцоо бүрдэнэ.

Хилээр орж ирж байгаа эмд МХЕГ биш Гаалийн ерөнхий газар хяналт тавьж байна. Эмээр олон жил бизнес хийгээд өөрсдийн төлөөлөгчдөө яам, тамгын газарт байршуулчихсан хоёр гурван эмийн бүлэг үүсчихсэн байна. Ард иргэдийнхээ эрүүл амьдрах эрхийг зөрчиж эмээр бизнес хийдэг байдал газар авлаа. Тиймээс та нар хяналт шалгалтын хуулиар эмийн хяналтыг хэрхэн зохицуулах юм бэ.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Эмийн салбар өндөр эрсдэлтэй байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ хууль гараад эмийн хяналт шалтгалтыг зогсооно гэсэн ойлголт байхгүй. Эрсдэлтэй салбар гэдэг утгаараа энэ салбарт эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтаа цаашид тогтмол хийнэ гэв.

Мөс цөмөрсний улмаас нэг иргэн живж нас баржээ
Мөс цөмөрсний улмаас нэг иргэн живж нас баржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.