Мөс цөмөрсний улмаас нэг иргэн живж нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөс цөмөрсний улмаас нэг иргэн живж нас баржээ

/2022.04.21/ Завхан аймгийн Цагаанхайрхан сумын “Ширээ”-гийн голын мөс цөмөрч дээгүүр нь явж байсан 41 настай иргэн живж нас баржээ.

Тодруубал, энэ сарын 20-ны өдөр Онцгой байдлын алба хаагчид “Ширээ”-гийн голд мөс цөмөрч нэг иргэн усанд унасан тухай дуудлага мэдээллийг хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Завханы Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 75 км замыг туулан очиж 41 настай, эрэгтэй П-г усанд живсэн байсныг анх осолдсон газраас урагш 300 метрийн зайтай цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

“Ширээ”-гийн голын өргөн 9 м, усны гүн-150-170 см, мөсний зузаан 50-60 см, зарим газар 30-40 см байсан байна. Тиймээс дулаарч байгаатай холбоотойгоор голын мөсөн дээр зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Манай улс Азийн ШУ-ны паркийн захиргаатай хамтран ажиллана
Манай улс Азийн ШУ-ны паркийн захиргаатай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.