Д.Сумъяабазар: Хүүхдүүд СУГАЛААГҮЙ, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болох үүргийг Ерөнхий сайд өглөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Хүүхдүүд СУГАЛААГҮЙ, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болох үүргийг Ерөнхий сайд өглөө

/2022.04.18/ Нийслэлийн багачуулд тулгамддаг томоохон асуудал бол цэцэрлэгийн хүрэлцээ байдаг билээ.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дээрх асуудлыг хэрхэн шийдэх болсон талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр, "Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгож, нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх есдүгээр сарын 1-н гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өглөө.

Нийслэлийн тулгамдсан олон асуудлыг шийдэхэд бодлогын дэмжлэгийг бүхий л талаар үзүүлдэгт талархал илэрхийлье" гэжээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.