/2022.4.15/ Ерөнхий сайд үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээнүүдээ танилцууллаа. Эдгээрээс онцлох шийдвэрүүдийг хүргэж байна.
- Төрийн өмчит компаниудад дэд захирал болон бусад шаардлагагүй албан тушаалтныг хуулиар хязгаарлана.
- Төрийн 39 компанийн 34 хувьд IPO аргана.
- Төрийн өмчийн 10 орчим компанийг нэгтгэнэ, 10 орчмыг татан буулгана.
- Засгийн газар төсвийн тодотголд 10-15 хувийн хэмнэлт гаргаж ажиллахаар боллоо.
- Утасны төлбөр, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт зөвлөгөөн, бичиг хэргийн зардлыг хуулиар хязгаарлана.
- Хувийн хэвшилд ажилладаг иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгоно.
- Цэрэг, цагдаагаас бусад байгууллага дүрэмт хувцас өмсөхгүй.
УИХ-д төсөл өргөн барих хүрээнд:
- Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн 5 хувийн татварыг он дуустал цуцлах саналыг УИХ-д оруулна.
- Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг УИХ-д оруулна.
- Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийг дэмжиж нэг 1 наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.