
Ардчилсан намын зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Хууль зүйн сайд байсан хүн нэр устай нь, баримттай нь ярьж байна. Энэ дөрвөн Хууль зүйн сайдын ярьж байгаагаар бол МАН авлигын пирамид болсон юм байна.
Юун 60 тэрбум бэ? Хэлж байгаа мөнгөн дүн, хийж байгаа ажил нь ерөөсөө дэлхийн мафийн хэмжээний гэмт хэргийг төлөвлөж хийж чаддаг юм уу гэмээр гэмт хэргүүд ярьж байна. Тэр авлигын мөнгөөрөө хамгийн ноцтой нь төрийн эрхийг хууль бусаар авсан, сонгуулийг яаж луйвардсан тухайгаа ярьж байна.
Нэг намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэдэн саяар нь доллар аваачиж өгдөг, иргэдийн саналыг хэрхэн авч сонгууль луйварддаг талаараа зах зухаас нь үг чулуудаж байна. Энэ чинь төр барьж тоглож байна шүү дээ. Төр болж тоглож байгаа энэ гэмт хэрэгтнүүдийн тоглоомыг зогсоож, байх ёстой газарт нь Ардчилсан нам аваачих ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.