Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх хуулийн төсөл санаачлах тухай ХЭЛЭЛЦЭНЭ
 

Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх хуулийн төсөл санаачлах тухай ХЭЛЭЛЦЭНЭ

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгүдүгээр сарын 17-ний өдрийн Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэнэ.

Тодруулбал, Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай хэлэлцэх юм.

Засгийн газраас уг ногдол ашгийг 2 их наядыг нь бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэн 1 их наядыг нь иргэдийн Үндэсний баялгийн сан дахь дансанд хуваарилахаар төлөвлөсөн ч иргэдийн зүгээс хувийн дансандаа авах хүсэлт гаргасан.

Одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжоор иргэдэд ногдол ашгийг бэлнээр тараах боломжгүй. Хуулийн төсөл боловсруулж, уг хуулийн төслийг УИХ дэмжвэл Засгийн газар ногдол ашгийг бэлнээр тараах асуудлыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ
Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ
 
Н.Тавинбэхийн холбогдсон 318 сая төгрөгийн авлигын хэргийн шүүх хурал баасан гарагт болно
Н.Тавинбэхийн холбогдсон 318 сая төгрөгийн авлигын хэргийн шүүх хурал баасан гарагт болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.