/2022.04.15/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.
Тэрээр:
-Өнөөдөр МУ-ын ЗГ ээлжит бусаар хуралдаж саяхан болсон жагсаалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн ажлын үр дүнгийн талаар хэлэлцлээ.
Шаардлагын 70 хувь нь үнийн өсөлттэй холбоотой шаардлага байна. Дэвшүүлсэн асуудлын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэж болно. Заримыг нь дунд хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна.
ЗГ эдгээр асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатай. Нэг амьсгаагаар шийдвэрлэх боломжгүй.
Үнийн өсөлттэй холбоотой асуудал дээр ЗГ-аас ямар арга хэмжээ авч байгааг танилцуулъя.
Бараа бүтээгдэхүүн, хил гаальтай холбоотой асуудал ОУ-д үүсэж байгаа. Тиймээс ЗГ-аас УИХ-д гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг бууруулах хууль өргөн барьсан. Энэ хууль өнөөдөр батлагдлаа. Уг хууль батлагдсанаар хямралт үед шатахууны үнийг боломжтой хэмжээнд барих хууль эрх зүйн орчныг бүрдүүллээ. Шатахуун бол инфляцад хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйл. Тиймээс шатахууны үнийг барих шийдмэг арга хэмжээ авахаас өөр аргагүй байсан гэдгийг хэлмээр байна.
Түүнчлэн гурил, махны үнийг тогтоон барих боломж үүснэ гэж харж байгаа.