У.Хүрэлсүх: “100 жил-10 зорилт”-ыг хэрэгжүүлж чадвал хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: “100 жил-10 зорилт”-ыг хэрэгжүүлж чадвал хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болно

/2022.04.15/: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулган нь хаврын тариалалтын өмнө тулгамдсан асуудлаа ярилцаж, бодлого, чиглэлээ тодорхойлон, иргэдийг эрүүл хүнсээр хангах, үнийн өсөлтийг сааруулах, хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа гэдгийг тэмдэглэв.

Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил -10 зорилт” хөгжлийн санаачилгыг хамтын хүчээр хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэйг хэлэв.

Үүнд:

  • Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашид эрчим хүч экспортлогч улс болох;
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  • Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;
  • Хүнд ба хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;
  • Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээ барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, “Транзит Монгол” болж хөгжих;
  • Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн “Цахим үндэстэн”, “Дижитал Монгол” болох;
  • Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;
  • Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг систем нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;
  • Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;

Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр, засагтай “Ногоон Монгол” болох зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ЕТГ

УКРАИН: Өнөөдөр болсон үйл явдлууд
УКРАИН: Өнөөдөр болсон үйл явдлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.