УКРАИН: Өнөөдөр болсон үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Өнөөдөр болсон үйл явдлууд

/2022.04.15/: Украинд болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг эндээс үзнэ үү:

-ОХУ-ын Хар тэнгисийн пуужингийн хөлөг онгоц "Москва" хөлөг онгоцонд гал гарч, багийнхныг нүүлгэн шилжүүлсний дараа онгоц живжээ. Украйны талаас хөлөг онгоцонд цохилт өгсөн гэж мэдэгдсэн бол Орос онгоцонд байсан сум дэлбэрсэн гэж мэдэгджээ. Энэхүү онгоц живсэн явдал нь Оросын тэнгисийн цэргийн хүчинд маш том цохилт болсон гэж үзэж байна

-Дайны 50 дахь өдөр Украины зүүн хэсэгт тулаан үргэлжилсээр байна. Түүнчлэн Киев, Херсон хотод ч дэлбэрэлт болсон байна

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос улс нефть, байгалийн хийн экспортын чиглэлээ Ази руу шилжүүлнэ гэж мэдэгдэв. Европын орнууд Оросын хий, нефтээс татгалзаж эхэлснээр зах зээлийг тогтворгүй болгож байна гэж тэрээр анхааруулав

-Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський Оросын нефтийг худалдан авсаар байгаа Европын орнуудыг “Бусдын цусаар мөнгө олж байна” хэмээн буруутгаж, Герман, Унгар улсуудыг онцлон дурджээ.

-ОХУ-ын эрх баригчид Украин Оросын хилийн бүс нутгуудад цохилт өгч байна гэж мэдэгдсээр байна.
Украины ГХЯ-ны сайд Дмитрий Кулеба улсдаа илүү их зэвсэг нийлүүлэхийг уриалав. Зэвсгүүд нь Мариуполийн бүслэлтийг няцаахад хэрэгтэй гэж тэр хэлэв.

-Украины дайн евро бүсийн эдийн засагт "хүнд" нөлөөлж, эрчим хүчний зардал нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, хэрэглэгчдийн итгэл суларч байна гэж Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард мэдэгдэв.

Эх сурвалж: ВВС

Олборлох үйлдвэрлэлийн тайланд шат ахихад бие даасан хуультай болох шаардлагатай
Олборлох үйлдвэрлэлийн тайланд шат ахихад бие даасан хуультай болох шаардлагатай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.