/2022.03.18/: Баасан гарагт Өмнөд Солонгосын шинэ COVID-19 тохиолдол 400,000-аас давсан бөгөөд энэ нь халдварлах өндөр чадвартай омикрон хувилбар байна.
Тус улсад 407,017 шинэ COVID-19 халдвар бүртгэгдсэний 39 нь хилийн чанадаас бүртгэгдэж, нийт өвчилсөн тохиолдол 8,657,609 болж нэмэгдлээ гэж Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг мэдээллээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр пүрэв гарагт бүх цаг үеийн дээд хэмжээ болох 621,328-аас огцом буурсан боловч пүрэв гарагийн тооллогод өмнөх өдрөөс 70,000 тохиолдлыг орхигдуулсан байжээ.
Омикроны хурдацтай тархалт сүүлийн долоо хоногт вирусын эрчимтэй дээшлэж, нэгдүгээр сарын сүүлчээр дөрвөн оронтой тооноос хоёрдугаар сарын дундуур зургаан оронтой тоонд хүрсэн байна.
COVID-19-ийн улмаас нас барсан хүний тоо Пүрэв гарагаас 301-ээр нэмэгдэж, 11,782 болжээ. Нас баралтын хувь 0.14 хувьтай байна.
Хүнд өвчтэй хүмүүсийн тоо 1049 болж, өмнөх өдрөөс 110-аар буурсан байна.
Нэг дор цуглах хүний тоог зургаан хүний хязгаарлалттай байсныг ирэх долоо хоногоос эхлэн вакцинжуулалтын байдлаас үл хамааран найман хүн болгон хөнгөвчлөх бөгөөд үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг 23 цаг хүртэл байх нь хэвээр үргэлжлэх аж.
Эх сурвалж: Koreaherald