/2022.03.20/: Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа.
Улсын хэмжээнд энэ онд нийт 32392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс 32358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлнэ. Үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлнэ.
Эх сурвалж: ЗГ