Автомашинаа ачуулсан иргэний гар утсанд мэдээлэл очдог боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашинаа ачуулсан иргэний гар утсанд мэдээлэл очдог боллоо

No photo description available.

/2022.03.18/: Өнөөдөр Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх холбогдох албаны хүмүүсийн хамт тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт явууллаа.

Хууль зүйн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам, Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн А/601 захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүдэд хяналт, шалгалт хийж, иргэдээс ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, үнэлэлт дүгнэлт өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулахаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаа.

No photo description available.

Нийслэл Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт 2019 онд 350 гаруй өргөдөл гомдол ирсний ихэнхи хувь нь мэдээлэл өгөхгүй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг тухай байсан. 2019 оны 06-р сард батлагдсан шинэ журмаар Цагдаагийн байгууллага нь тээврийн хэрэгслийг түр саатуулсан, зөөж шилжүүлсэн тухай мэдээллийг лавлах утсаар авах боломжоор хангах, энэ тухай иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулах үед эзэмшигчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гар утасны дугаарт мессежээр мэдэгдэж болно гэж заасны дагуу автомашинаа ачуулсан иргэдэд мэдээллийг мессежээр хүргүүлдэг боллоо.

No photo description available.

Эх сурвалж: НЗХГ

Сүүлийн гурван жилд гамшиг, ослын улмаас 145 хүүхэд амиа алджээ
Сүүлийн гурван жилд гамшиг, ослын улмаас 145 хүүхэд амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.