Сүүлийн гурван жилд гамшиг, ослын улмаас 145 хүүхэд амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн гурван жилд гамшиг, ослын улмаас 145 хүүхэд амиа алджээ

/2022.03.18/: Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, гамшигт үзэгдэлд сүүлийн гурван жилд 853 хүн өртөж нас баржээ. Үүний 145 нь хүүхэд байна.

Хүүхдүүдийн нас барсан шалтгаанд эзлэх тоо

Гал түймэр

Усанд
эндэж

Өндрөөс унасан

Бусад

2019 онд

12

9

2

25

2020 онд 25 31 2

2021 онд 23 22 3

Хүүхдүүд нас барсан тохиолдлууд насаар

Нас 0-5

6-11

11-18

Нийт тохиолдол 52 51

42

Он гарснаас хойш буюу 2022 оны гуравдугаар сарын 17-ны байдлаар ахуйн ослоор 3 хүүхэд амиа алджээ.

Зонхилох шалтгаан нь сүүлийн гурван жилд 58,9 хувь нь усны ослоор амиа алдсан байна. Энд мөн эцэг эхийн хараа хяналт сул байдгаас үүдэлтэй.

Бага насны хүүхэд осолд өртөж байгаа шалтгааныг тодруулж, ОБЕГ-аас шат дараатай арга хэмжээг авч байна. “Үер уснаас үрсээ хамгаалъя” аян үргэлжилж байна.

Судалгаа хийгээд үзэхээр эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавьдаггүй, согтууруулах ундаа уусан үед голын дэргэд хүүхдүүдээ хайхрахгүй орхидог. Үүнээс болж хүүхдүүд амиа алдаж байна.

Эцэг эхчүүд ажил төрөлтэй байгааг ойлгож байна. Гэвч хүүхдээ ямар нөхцөлд орхиж байна вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Гал түймэрт өртөж нас барж байгаа хүүхдүүд ихэнхдээ гэртээ түгжигдэж үлдсэн байдаг. Хамгийн сүүлд гэхэд хүүхдээ паарнаас уяж орхисны улмаас хүүхэд нь боогдож амиа алдсан тохиолдол ч гарсан.

Усан бассейнд бага насныхныг усанд сэлэх анхан шатны мэдэгдэхүүн олгох хичээлийг оруулах, ажлыг бассейнуудтай хамтран хийж байна гэлээ.

Нийт 77 тохиолдол бүртгэгдлээ
Нийт 77 тохиолдол бүртгэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.