/2022.03.17/: ОХУ-ын довтолгоонд өртсөн Мариуполь театр дор хаяж 500 энгийн иргэнийг орогнуулж байсан гэж Human Rights Watch мэдэгдэв.
"Театрын нутаг дэвсгэрт Украины цэргийн байрлал байдгийг үгүйсгэх аргагүй, гэхдээ театрт дор хаяж 500 энгийн иргэн байрлаж байсныг бид мэднэ" гэж Хүний эрхийн ажиглагч, хямрал, мөргөлдөөн судлаач Белкис Вилл хэлэв.
"Энгийн иргэд хэдэн өдрийн турш бүслэлтэд байгаа бөгөөд харилцаа холбоо, цахилгаан, ус, дулааны хангамж бараг бүрэн тасарсан" гэлээ.
Эх сурвалж: BBC