“Цахим сүлжээнд тархсан зургууд өмнөх жилийн мөсний баярын зураг байсан“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цахим сүлжээнд тархсан зургууд өмнөх жилийн мөсний баярын зураг байсан“

/2022.03.17/ УИХ-ын ээлжит чуулган эхэллээ.

Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Үндсэн хуулинд иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг ч энэ зүйл заалт цаасан дээр л үлдээд байна. БОАЖЯ нэг л учраа олохгүй байгаад байх шиг байна. Та нарын ажил нэг л уриа лоозон, компанийн маягтай байна.

Улаанбаатарт нийт хүн амын тал нь амьдарч байна. Хөрс, усны бохирдол нэлээд хүндэрчихсэн байна. Энэ бүгд хэзээ стандартдаа орох вэ.

Хөвсгөл аймагт болсон Мөсний баярт Хөвсгөл нуурын мөсөн дээр маш их машин цугларсан байна. Үүнийг байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулж болдоггүй юм уу" гэж асуулаа.

Үүний хариуд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, "Нийслэлд Монгол Улсын хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тэгэхээр шилжилт хөдөлгөөний асуудлыг ярихгүй бол болохгүй болчхоод байна. БХБЯ-тай хамтран иргэдийг орон сууцжуулах төсөл дээр хоёр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад хамтран ажиллаж байна. Мөн худаг түшиглэсэн сувгийг бий болгох, ашигласан усыг эргүүлэн татаж цэвэршүүлэх асуудлыг ярьж байна.

"Хөх сувд" мөсний баярын тухайд энэ жил Хөвсгөл нуурын мөсөн дээр ямар ч машин зогсоогоогүй. Био 00-ыг бэлтгүүлж, машины зогсоолуудыг зохион байгуулалтад оруулсан. Цахим сүлжээнд явж буй зураг өмнөх жилүүдийн мөсний баярын зураг байсан" гэлээ.

АНУ-ын ерөнхийлөгч Байден Путиныг “Дайны гэмт хэрэгтэн“ гэлээ
АНУ-ын ерөнхийлөгч Байден Путиныг “Дайны гэмт хэрэгтэн“ гэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.