АНУ-ын ерөнхийлөгч Байден Путиныг “Дайны гэмт хэрэгтэн“ гэлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын ерөнхийлөгч Байден Путиныг “Дайны гэмт хэрэгтэн“ гэлээ

/2022.03.17/: АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс лхагва гарагт Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путиныг "дайны гэмт хэрэгтэн" хэмээн тодотгосныг дэмжлээ.

"ТВ-ээр гарч буй эдгээр аймшигтай зургууд, Мариуполь дахь амаржих газар, орон сууцны барилга, сургууль, иргэдийн байшингууд зэргийг бөмбөгдөж, пуужин харваж байгааг харахад ийм дүгнэлтэд хүрэхгүй байх аргагүй юм" гэж тэрээр CNN-д ярьжээ.

Лхагва гарагт Цагаан ордонд өдөр тутмын хэвлэлийн бага хурал хийх үеэрээ түүний хэлсэн үг Байдены хэвлэлийн төлөөлөгч Жен Псакигийн хэлсэнтэй ижил байна.

Псаки хэлэхдээ, Байден дотоодын арга хэмжээнд оролцохдоо Украинд болж буй хүчирхийллийн "хэрцгий, балмад" зургуудыг харсны дараа тэрээр "зүрх сэтгэлээсээ ярьж" байсан гэлээ.

Москвагийн албаныхан америкчуудыг "дэлхий даяар олон зуун мянган хүний ​​аминд хүрсэн" гэж буруутгаж Байдений хэлсэн үгийг "хүлээн зөвшөөрч, уучилж болшгүй үг хэллэг хэрэглэлээ хэмээн буруушаалаа.

Эх сурвалж: ВВС

Улаанбаатар хотод бүртгэлтэй 659 мянган тээврийн хэрэгсэл байна
Улаанбаатар хотод бүртгэлтэй 659 мянган тээврийн хэрэгсэл байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.