Москва Бээжингээс цэргийн тусламж хүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москва Бээжингээс цэргийн тусламж хүсчээ

/2022.03.14/: ОХУ Хятадаас цэргийн болон эдийн засгийн тусламж хүсч байна гэж Financial Times болон New York Times сонинд мэдээлжээ.

Москва Бээжингээс Украинд хэрэглэгдэх цэргийн хэрэгслээр хангахыг хүсэж байна гэж FT мэдэгдэв.

АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтнуудын хэлсэн үгнээс иш татан, довтолгоо эхэлснээс хойш Орос Хятадаас тоног төхөөрөмж авах хүсэлт гаргаж байсан гэж мэдээлэв. Албаны хүмүүс ОХУ ямар төрлийн тоног төхөөрөмж хайж байгааг тодруулахаас татгалзсан байна.

Тус тайланд Хятад улс туслахаар бэлтгэж байж магадгүй гэсэн шинж тэмдэг байгааг нэмж дурджээ.

Хятад улс өнөөг хүртэл Орос-Украины мөргөлдөөнд төвийг сахисан байр сууриа илэрхийлхийг хичээж, түрэмгийллийг буруушаагаагүй байна.

Даваа гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Ромд Хятадын гадаад бодлогын дээд албан тушаалтан Ян Жечитэй хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Эх сурвалж: ВВС

БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ: Хувийн сургуулийн сурагчид англи хэл үзэж БОЛНО, улсынх БОЛОХГҮЙ
БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ: Хувийн сургуулийн сурагчид англи хэл үзэж БОЛНО, улсынх БОЛОХГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.